Монголын 26 жүдоч Хөх хотын Гран при-д хүчээ сорино

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-05-17 14:03:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны цуврал тэмцээний нэг Хөх хотын “Гран при 2019” тэмцээн тавдугаар сарын 24-26-нд болно.


Энэ жилийн Хөх хотын Гран при-д манай улсаас 26 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Г.Болдбаатар, Э.Ариунболд, 66 кг-д Г.Хэрлэн, Ё.Басхүү, 73 кг-д Г.Одбаяр, Ц.Цогтбаатар,  81 кг-д О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн, 90 кг-д Г.Алтанбагана, Э.Мөнхжаргал, -100 кг-д Л.Отгонбаатар, Б.Түвшинтөгс, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр, Н.Түвшинбаяр нар барилдана.


Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Ойдовчимэд, Э.Гэрэлмаа, 52 кг-д Л.Сосорбарам, Б.Хорлоодой, 57 кг-д Д.Сумьяа, Л.Энхрийлэн, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д С.Лхагвадулам, Ц.Энхчимэг, -78 кг-д О.Мөнхцэцэг, Б.Эрдэнэт-Од, +78 кг-д Д.Номинзул нар хүч, ур чадвараа сорино.


“Хөх хот Гран при-2019” тэмцээнд 46 орны 382 жүдоч хүч сорин барилдана. Харин зохион байгуулагч БНХАУ-аас 56 жүдоч барилдах бол Японоос 28, Монголоос 26, БНСУ-аас 24 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. Тус тэмцээнд түрүүлсэн жүдочид 3000 ам.доллар, мөнгөн медальтанд 2000 ам.доллар, хүрэл медальтанд 1000 ам.долларын шагнал олгох юм.  

Холбоотой мэдээ