Лам нарын ёслол хүндэтгэлийн жагсаал Гандантэгчинлэн хийдээс төв талбай хүрнэ

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-05-17 17:33:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 18 буюу маргааш Бурхан багшийн их дүйчин өдөр тохионо. Энэ нь Бурхан багш эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн өдөр юм. 

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс энэ өдрийг "Ёс суртахуунаа эрхэмлэе" уриан дор тэмдэглэхээр болжээ. "Улаанбаатар марафон", "Автомашингүй өдөр" таарч буй тул лам нарын  ёслол хүндэтгэлийн жагсаал  Гандантэгчэнлин хийдээс эхлэж, Энхтайваны өргөн чөлөөгөөр тойрч  Төв талбайд хүрэх аж. Мөн төв талбайд  лам нарын энх тайвныг бэлгэдсэн бясалгалын флаш моб хийх юм байна.


Энэ өдрийг Азийн төдийгүй Австрали, Европын бурхны шашинтнууд маш өргөн дэлгэр тэмдэглэдэг. Дүйчин өдрөөр энэрэнгүй сэтгэлийг үүсгэн эелдэг зөөлөн үг хэлэлцдэг байна. Энэ өдөр өөрийн тусыг огоорон бусдын тусыг санан амьтны амь таслахгүй, махан хоол хэрэглэхгүй, хүний эс өгснийг авахгүй, худал ярихгүй, муу үг хэлэхгүй байвал эгнэшгүй буян хураана гэж үздэг юм байна.

Холбоотой мэдээ