Долоон хүнийг элчин сайдаар томилохыг дэмжив

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.mn
2019-05-17 17:18:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, нэр бүхий долоон хүнийг Элчин сайдаар томилохыг  хэлэлцэн дэмжлээ. 


Тодруулбал, Монгол Улсаас Польш улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бархасын Дорж, Лаос ард улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жигжээгийн Сэрээжав, Куба улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар Шагдарын Батцэцэг нарыг томилохыг дэмжив.


Мөн Австрали улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нямдоржийн Анхбаяр, Шведэд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Түвдэндоржийн Жанабазар нарыг томилохоор тогтов.


Түүнчлэн НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Воршиловын Энхболдыг томилохоор болжээ. Харин БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдинсүрэнгийн Даваасүрэн нарыг томилуулах саналыг хэлэлцэн дэмжиж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр боллоо.

Холбоотой мэдээ