Ичиножёо А.Ичинноров Точиношинд унаж том боломж олголоо

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-05-17 17:37:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн сумо бөхийн 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд өнөөдөр Маэгашира Дайейшо барилдан зайлж татах мэхээр ээлжит даваагаа авч 6 даваатай башёг тэргүүлсээр байна.


Маэгашира Тамаваши Б.Мөнх-Оргил энэ өдөр Озэки Такаясүтэй хүч үзэн давлаа. Тэрбээр мэргэжлийн сумо бөхөд 601 давж, 571 удаа өвдөг шорооджээ. Тамаваши гурван зиндаанд түрүүлж, 3 удаа тусгай шагнал хүртээд байгаа юм.


Сэкиваке Ичиножёо А.Ичинноров өнөөдөр Сэкиваке Точиношинтой барилдан ёрикири мэхээр ялагдлаа. Маэгаширагийн 16-д эрэмбэтэй Дайшохо Ч.Шижирбаяр өнөөдөр Котоёоког давсан бол Чиёошома Г.Мөнхсайхан Токүшорюүг давснаар даваа, унаагаа тэнцүүлээд байна. 

Холбоотой мэдээ