Хатгал тосгоны сургуулийн үйл ажиллагааг түр зогсоов

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-05-18 11:24:05

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой комиссын ээлжит 6-р хуралдааны шийдвэрээр Хатгал тосгоны ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг түр зогсоов.

Тус сумын нийт нутгаар  50-60 см, шуурсан газартаа  1 метр орчим цастай байгаа бөгөөд цас нэмж орсоор байна. Хатгал тосгоны  258 өрхийн  45000 толгой мал өвс тэжээлийн дутагдалтай мал бэлчээрлэх боломжгүй байгаа юм. Малчдын болон тосгоны аюулгүйн нөөцөд бэлтгэсэн өвс, тэжээл дуусчээ.

Аймгийн Онцгой комиссын дарга Л.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг Хатгал тосгонд ажиллаж 320 боодол өвс олгосноос өрх бүрт 2 боодол өвсийг өгчээ. Мөн Хатгалын Замын цагдаагийн тасгаас хяналтын нэвтрэх цэгт эргүүл хяналтын постыг ажиллуулж байна.

 

 

Холбоотой мэдээ