Австралид бүх нийтийн сонгууль болж байна

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2019-05-18 10:59:26

КАНБЕРРА. /ABC/. Өнөөдөр Австралид бүх нийтийн сонгуулийн санал хураалт болж байна. Ерөнхий сайд Скотт Моррисон тэргүүтэй Либераль нам болон сөрөг хүчний Хөдөлмөрийн намын хооронд гол өрсөлдөөн өрнөх төлөвтэй байна.


Сонгуулийн кампанит ажлынхаа үеэр С.Моррисон эдийн засгийн өсөлт, ажлын байрны нөхцөл байдал сайжирсан зэрэг Засгийн газрынхаа ололт амжилтуудыг онцолж байв. Мөн тэрбээр, татварыг бууруулахаа амлажээ.


Харин Хөдөлмөрийн намын удирдагч Билл Шортен бага орлоготой хүмүүсийн төлөх татварыг бууруулж, татвараас зайлсхийхэд ногдуулах шийтгэлийг чангатгах амлалт өгсөн байна. Үүний зэрэгцээ байгаль орчныг хамгаалах чиглэлд олон арга хэмжээ авч хэрэгжүүлэх ажээ.


Сонгуулийн өмнө явуулсан санал асуулгуудын дүнгээс үзэхэд хоёр намын санал тун ойролцоо байжээ. Сонгуульд санал өгөх эрхтэй 16.4 сая сонгогч байгаа бөгөөд сүүлд явуулсан сонгуулийн ирц 95 хувьтай байсан юм. 

Холбоотой мэдээ