НӨАТ-ын урамшууллын тохирол маргааш явагдана

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2019-05-18 10:57:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын урамшууллын 2019 оны дөрөвдүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг энэ сарын 19-ний ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.


Иргэн та 2019 оны 4 дугаар сарын 1-30-ныг хүртэлх хугацаанд худалдан авсан барааныхаа цахим төлбөрийн баримтаа энэ сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Энэ удаагийн тохирлын сугалааны супер шагнал 80 сая төгрөг байх юм.

Холбоотой мэдээ