"Монголын нууц товчоон дахь жигүүртнүүд" гар зургийн уралдааныг зохион байгууллаа

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2019-05-18 20:50:34

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн ууган сургууль болох Хэрлэн нэгдүгээр сургуулиас санаачлан "Монголын нууц товчоон дахь жигүүртнүүд" сэдэвт гар зургийн уралдааныг зохион байгууллаа.


Тус уралдаан нь хүүхэд бүрт шувуудын талаар мэдлэг олгох, зурах чадварыг нь хөгжүүлэх зорилготой байв. Уг уралдаанд Хэрлэн, Мөрөн сумын ЕБС-ийн сурагчид бүтээлээ ирүүлснээс сурагч Н.Хатанбүүвэйн "Бүргэд3 хэмээх зураг тэргүүн байрт шалгарч, удаах байруудыг Н.Санжаа-Учрал, Э.Энхмөрөн нар эзэлжээ.


Гар зургийн уралдааныг Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбат ивээн тэтгэж дэмжиy оролцсон бөгөөд шагналыг гардуулан өгч, "Алтангадас" одонт Хэрлэн нэгдүгээр сургуулийнхандаа, тэмцээнд бүтээлээ ирүүлсэн бүх сурагчид баяр хүргэлээ.

Холбоотой мэдээ