Дэлхийн аварга Ц.Раднаад дараагийн тэмцээнд оролцох зардлыг нь өглөө

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2019-05-19 09:55:22

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн уугуул Дэлхийн аварга тамирчин Ц.Раднаад Австрали улсад болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох зардлыг нь шийдвэрлэж өглөө. 

Тус аймгаас төрөн гарсан авъяастнуудын "Их ундарга" тоглолт Улаанбаатар хотноо болсон. Энэ үеэр 85 насандаа дэлхийн аварга болсон Ц.Раднаад хүндэтгэл үзүүлж, Өмнөговь аймгийн Хүндэт тэмдэг, мөнгөн шагналаар шагнаж, дараагийн тэмцээнд явах зардал буюу 7 сая 300 мянган төгрөгийн батламжийг гардуулсан байна.

Ц.Раднаа нь 85 насандаа дэлхийн аварга шалгаруулах 88 орны 5000 гаруй тамирчин оролцсон тэмцээнээс 400 метрийн гүйлтийн дэлхийн рекордыг эвдэж алтан медаль, саадтай 60 метрийн гүйлтэд алтан медаль, 200 метрийн гүйлтэд мөнгөн медаль хүртсэн юм.