Өрхийн эмнэлэг байгуулсаны 20 жилийн ойг тэмдэглэв

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2019-05-21 18:30:06

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймагт өрхийн эмнэлэг үүсч хөгжсөний 20 жилийн ойг тавдугаар сарын 18-нд Сайншанд суманд тэмдэглэв.

Анх 1999 онд Сайншанд суманд есөн эмч, сувилагчтай үйл ажиллагаагаа эхэлж байсан өрхийн эмнэлгийнхэн эдүгээ иргэд хөдөлмөрчдөд эмнэлгийн тусламж үйлчилгээг стандартын дагуу хүргэж ололт амжилтаар дүүрэн 20 жилийг үдсэн байна.

Түүхэн ойд зориулсан баярын хурал Саран хөхөө театрт болж, хүн ардынхаа эрүүл энхийн манаанд өөрийн бие сэтгэлээ зориулан ажиллаж, эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэж буй өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, ажилтан, албан хаагчдыг шагнаж урамшууллаа.

Мөн эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гаргаж, үр бүтээлтэй ажилласан Б.Эрдэнэбат, Г.Баяраа, Д.Амгаланзаяа, Х.Шинэжаргал нарыг Сайншанд сумын Засаг даргын хүндэт өргөмжлөлөөр тус тус шагнав.

Сайншанд суманд Агатова, Мишээлт мана, Талст зам өрхийн эрүүл мэндийн төвд нийт 36 эмч, сувилагч, ажилтан, албан хаагч ажиллаж байна.

Холбоотой мэдээ