Хаврын тариалалт 10 гаруй хувьтай байна

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-05-22 11:48:52

Архангай /МОНЦАМЭ/. Тус аймагт өнөөдрийн байдлаар нийт 2725 га талбайд тариалалт хийж, ойролцоогоор 10 гаруй хувьтай, тариалалт үргэлжилж байна.  

Энэ хавар 14000 орчим га-д тариалалт хийнэ. Саяхны орсон хэд хэдэн удаагийн цаснаас үүдэлтэйгээр жаахан саатсан байна. Ямартай ч энэ долоо хоногтоо тариалалтыг 50-60 хувьд хүргэнэ гэлээ.

Энэ жилийн хаврын тариалалтад дугуйт болон гинжит 95 трактор, 547 дагалдах техник, чиргүүл, дүүжин машин ажиллаж, 2600 га-д улаанбуудай, 70 га-д тосны ургамал, төмс 50 га-д, хүнсний ногоо 5 га-д тус тус тариалаад байна.  

Холбоотой мэдээ