Си Жиньпин Индонезын Ерөнхийлөгчид баяр хүргэжээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2019-05-22 10:35:32

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын дарга Си Жиньпин Засгийн газар болон ард түмнийхээ нэрийн өмнөөс Индонезын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон Жоко Видодод баяр хүргэсэн захидал илгээжээ.


Уг захидалд Хятад, Индонез нь хөгжиж буй томоохон орнуудын хувьд сайн түншүүд болохыг онцлоод, сүүлийн жилүүдэд хоёр орон “Бүс ба Зам” санаачилгыг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллаж, олон салбарын хамтын ажиллагаа бодит үр дүнд хүрсэн хэмээн онцлон тэмдэглэсэн байна.


Хятад-Индонезын харилцаанд өндөр ач холбогдол өгдөг гэдгээ Си Жиньпин тэмдэглээд, өнгөрсөн таван жилийн хугацаанд гарсан ахиц дэвшлүүдийг үргэлжлүүлэн хөгжүүлнэ хэмээн бичжээ.


Өнгөрсөн сард Индонезод явуулсан ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээс үзэхэд, Жоко Видодо сонгогчдын 55.5 хувийн саналыг авсан бол сөрөг хүчний намаас нэр дэвшигч Прабово Субиантод сонгогчдын 44.5 хувь нь саналаа өгсөн байна.

Холбоотой мэдээ