АНУ Оросын хоёр компанийн эсрэг хориг арга хэмжээ авчээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-22 10:32:17

ВАШИНГТОН. /TASS/. Америкийн Засаг захиргаа Оросын хоёр компани болон цэргийн сургалтын төвд хориг арга хэмжээ авчээ. Сири, Иран, БНАСАУ-д үй олноор нь хөнөөх зэвсэг үл дэлгэрүүлэх тухай АНУ-ын үндэсний хууль тогтоомжийг зөрчсөн хэрэгт тэднийг буруутгажээ.


Баримт бичигт зааснаар, хориг арга хэмжээг авч хэрэгжүүлэх тухай шийдвэр энэ сарын 14-нд хүчин төгөлдөр болжээ. Хар жагсаалтад Хятадын хэд хэдэн хуулийн этгээд, мөн Оросын Гатчина хот дахь зенитийн пуужингийн цэргийн сургалтын төв, Тулийн багаж үйлдвэрлэлийн товчоо, "Авангард" машин үйлдвэрлэлийн газар болон тэдгээрийн салбар хэлтсүүдийг оруулсан байна. Түүнчлэн Сири дэх хэд хэдэн байгууллага, тэр дундаа Сирийн агаарын цэргийн хүчин болон шинжлэх ухааны судалгаа шинжилгээний төвүүдийн нэгд хориг арга хэмжээ авсан байна.


Хориг арга хэмжээ 2 жил үргэлжлэх хэдий ч АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпеогийн шийдвэрээр зогсоож болох юм. 

Холбоотой мэдээ