Боом өвчний голомтын шинжилгээ хийхэд үүсгэгч илрээгүй байна

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-05-22 11:51:11

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн ЗӨСТ энэ сарын 06-21-ний өдөр Өндөр-Улаан сумын Бэлхи, Баянгол багийн хүн, малын өвчлөл бүртгэгдсэн газрын намаржаа, хаваржаа, зуслан болон үхсэн мал булсан цэгт газраас нийт 176 сорьц дээжлэн боомын голомтын шинжилгээ хийжээ. 

Шинжилгээний хариугаар боом өвчний үүсгэгч илрээгүй байна. Мөн голомтот нутгийн эрсдэлтэй бүлгийн иргэдээс боом өвчний тандалтын асуумж судалгаа авч, боом өвчнөөс урьдчилан сэргийлэх яриа хийж, санамж хуудас тараан сурталчилгаа хийж ажиллажээ.

Холбоотой мэдээ