БНАСАУ-ын удирдлагыг шүүмжилсэнтэй нь холбогдуулан Жо Байденыг ухаан муутай хүн гэжээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-22 11:07:23

ПЁНЬЯН. /KCNA/. БНАСАУ-ын удирдлагыг гүжирдсэн үг хэлсэнтэй нь холбогдуулан БНАСАУ-ын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд АНУ-ын Дэд Ерөнхийлөгч асан Жо Байденыг ухаан муутай, гэнэн хүн хэмээн нэрлэжээ. Энэ тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлсэн байна.


“АНУ-ын Дэд Ерөнхийлөгч асан Жо Байдены хэлсэн үг нь ухаан муутай хүний төөрөгдөл юм. АНУ-ын Ерөнхийлөгчид түүний нэрийг дэвшүүлэх талаар яригдах үед түүнд итгэл найдвар тавиад хэрэггүй гэж ярьдаг нь тохиолдлын зүйл биш юм. Эрх мэдлийн шуналдаа автсан Жо Байден болгоомжгүй, ухаан муутай нэгэн болжээ” хэмээн тус мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ