"Монгол Базальт", "Ай Түүлс”-ийн хувьцааны ханш хамгийн их өсөв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-05-22 11:12:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өчигдөр болсон үнэт цаасны арилжаагаар нийт 20 хувьцаат компанийн 1.8 сая ширхэг хувьцаа арилжив.

Арилжааны нийт үнийн дүн 153.9 сая төгрөг болов. Арилжаагаар 6 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан байлаа.  Үүнээс "Монгол Базальт" болон  "АйТүүлс" ХК-ийн хувьцааны ханш хамгийн их  өссөн бол, "Баянтээг" болон "Нако Түлш" ХК-ийн хувьцаа хамгийн их унажээ.

"TOP 20" индекс 0.18 хувиар буурч, 20137.82 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.379.980.078.877.49 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

Холбоотой мэдээ