Зеленский хуульч Андрей Богданыг тамгын газрынхаа даргаар томилжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-05-22 11:27:37

КИЕВ. /Ukrinform/. Украин улсын төрийн тэргүүн Владимир Зеленский тус улсын ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар Андрей Богданыг томилжээ. Холбогдох зарлигийг Украины Ерөнхийлөгчийн цахим хуудсанд нийтэлсэн байна.


“Украины Үндсэн хуулийн 106 дугаар зүйлийн гуравдугаар хэсэгт заасны дагуу, "Төрийн албаны тухай" хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 2 дахь заалтыг үндэслэн би Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар Богдан Андрей Иосифовичийг томилохыг тушааж байна” гэж зарлигт дурджээ.


Андрей Богдан нь хуульч мэргэжилтэй бөгөөд 2010-2014 онд Николай Азаровын тэргүүлж байсан сайд нарын танхимд авлигатай тэмцэх асуудал хариуцсан засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж байжээ. Тэрбээр ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Зеленскийн хууль зөвлөх байсан байна.


Холбоотой мэдээ