Хорт хавдар үүсгэдэг бүтээгдэхүүнүүдийг нэрлэжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-22 11:32:40

МОСКВА. /РИА Новости/. Өөх тостой хоол, архи, тамхи хэрэглэхээс гадна хөдөлгөөн бага хийх нь хорт хавдар үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг тухай Оросын хорт хавдар судлаач Андрей Каприн мэдэгджээ.


Тамхи татах нь зөвхөн уушгины төдийгүй бусад төрлийн хорт хавдар үүсэх эрсдэлийг 30-50 дахин нэмэгдүүлдэг болохыг тэрбээр цохон тэмдэглэжээ.


“Өөх тостой хоол, тэр дундаа түргэн хоолонд байдаг янз бүрийн өөх тостой бүтээгдэхүүнүүд, их хэмжээний мах, архи хэрэглэх, хөдөлгөөн багатай амьдралын хэв маяг, таргалалт нь хорт хавдар үүсгэдэг хүчин зүйлүүдэд тооцогддог нь батлагдсан зүйл юм” хэмээн тэрбээр хэлжээ.


Түүнчлэн хорт хавдрын өвчнийг эрт үед нь оношилж илрүүлэхийн ач холбогдлыг мэргэжилтнүүд онцлон тэмдэглэсэн байна.

Холбоотой мэдээ