“Tencent” компанийн серверийн тоо нэг сая давжээ

Дэлхийд | Сонин хачин
khulan@montsame.gov.mn
2019-05-22 12:32:09

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын “Tencent” компанийн нийт серверийн тоо нэг сая давлаа гэж “Tencent” компанийн дэд ерөнхийлөгч Чю Юэпэн мягмар гарагт мэдээлжээ.


Хятадын баруун өмнөд нутгийн Юньнань мужийн нийслэл Куньмин хотноо болсон “Tencent Global Digital Ecosystem” уулзалтын үеэр Ч.Юэпэн энэ талаар мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, “Tencent” компани одоо нэг саяаас дээш сервер бүхий дэлхийн хамгийн том таван компанийн нэг болсон ажээ.


Tencent” компани нь мөн Хятадын үүлэн тооцооллын салбарын томоохон төлөөлөгч бөгөөд “Tencent Cloud” сүлжээ нь үүлэн тооцооллын чиглэлээр Хятад улсдаа хамгийн олон патент эзэмшдэг байна.


2018 онд зах зээлийн үнэлгээ нь 500 тэрбум ам.долларт давсан “Tencent” компани нь интернэтэд суурилсан олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг зөвхөн Хятадын төдийгүй дэлхийн зах зээлд нийлүүлдэг юм. Ташрамд дурдахад, тус компанийг 1998 онд үүсгэн байгуулж байжээ. 

Холбоотой мэдээ