“Huawei” компани үйлдлийн системээ намар зах зээлд гаргаж магадгүй

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2019-05-22 13:20:47

БЭЭЖИН. /TASS/. Хятадын харилцаа холбооны “Huawei” компани үйлдлийн системээ намар танилцуулж магадгүй тухай тус компанийн хэрэглэгчийн салбарын гүйцэтгэх захирал Юй Чэндун мэдээлжээ.


Хонконгийн телевизийн “Phoenix” сувгаар мэдээлснээр, "“Huawei”-н бие даан хөгжүүлж буй үйлдлийн системийг зах зээлд гаргах хамгийн эрт хугацаа нь энэ намар бол хамгийн сүүлийн хугацаа нь ирэх оны хавар байх болно” гэж Юй Чэндун хэлсэн байна.


Хятадын компанийн төлөөлөгчийн хэлснээр, уг үйлдлийн систем нь “ухаалаг гар утас компьютер, таблет, зурагт, автомашин, өмсөж, зүүдэг “ухаалаг” төхөөрөмжүүд болон бусад төхөөрөмжүүдийг бүхэлд нь нэгтгэх боломж олгох аж”.


Холбоотой мэдээ