Ховд аймагт анх удаа имплант буюу хоёрдогч байнгын шүд суулгах мэс засал хийжээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-05-22 13:31:54

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг дахь "Ариун шүд" шүдний эмнэлгийн хамт олон имплант буюу хоёрдогч байнгын шүд суулгах мэс заслыг анх удаа хийжээ.

Уг мэс засалд АШУИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн захирал, АУ-ны доктор Ж.Отгонболд болон баруун бүсийн таван аймгийн шүдний эмч нар оролцсон бөгөөд таван иргэнд мэс засал хийв.   

Энэ удаа баруун таван аймгийн төр, хувийн хэвшлийн эмнэлгийн шүдний эмч нар нэгдэн цугларч, харилцан туршлага солилцсоноороо онцлог байлаа.

Имплант буюу хоёрдогч байнгын шүд суулгах мэс заслыг цаашид Ховд аймгийн БОЭТ-ийн Нүүр ам судлалын тасгийг түшиглэн хийх бүрэн боломжтой. Учир нь тус тасаг  орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжтэй ба имплант мэс засал хийж байсан туршлагатай эмч мэргэжилтэн бий гэж салбарынхан ярьж байна.

Холбоотой мэдээ