Афганистаны олон мянган дүрвэгч эх орондоо иржээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2019-05-22 14:07:59

КАБУЛ. /AP/. Энэ он гарсаар Афганистаны 185 мянга орчим дүрвэгч Пакистан, Иран, Европын Холбооны орнуудаас эх орондоо эргэн ирсэн гэж НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага лхагва гарагт мэдээлжээ.


Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын мэдэгдэлд дурдсанаар, 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш Афганистаны 184185 иргэн нутаг буцсан ажээ. Урт хугацааны турш ажлын байр олдоогүйтэй холбоотойгоор 174666 иргэн Иранаас эх орон руугаа буцсан бол 9519 хүн Пакистанаас Афганистаныг зорьжээ. Мөн Европын Холбооны орнуудаас 715 иргэн нутаг буцсан байна.


“2018 онд Афганистаны 849 мянга гаруй иргэн эх орондоо эргэн ирж, албадан нутаг буцаагдсан” гэж Афганистаны Дүрвэгчдийн асуудал эрхэлсэн яамнаас мэдээлжээ. Тэдний дийлэнх нь Афганистан улстай хөрш залгаа орнууд руу дүрвэсэн байжээ. 

Холбоотой мэдээ