Наробанчин гэгээнтэн сүсэгтнүүдэд ном айлтгав

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-06-15 19:23:17

Завхан /МОНЦАМЭ/. Өнөөдөр Завхан аймагт Наро Банчэн Данзанлхүндэв гэгээнтэн нутгийнхаа сүсэгтэн олонд насны авшиг хүртээлээ.

Завхан аймгийн удирдлагууд болон сүм хийд, сүсэгтэн олны заллага айлтгалаар Наро Банчэн гэгээнтэн Завхан аймагт морилон саатаж, сүсэгтэн олонтой уулзаж зургаадугаар сарын 14-ний өдөр Баруун бүсийн тамирчдыг олимпод бэлтгэх төвд дээдийн номын айлдвар айлдаж, Цэнд-Аюуш бурхны насны авшиг хүртээлээ.Наро Банчэн гэгээнтний насны авшиг хүртээх айлтгалд 2000 гаруй сүсэгтэн оролцов. 

Түүнчлэн Завхан аймгийн Засаг даргын “Оюунлаг Завханчууд” хөтөлбөрийн хүрээнд зургаадугаар сарын 15-ны өдрийн 10:00, 13:00, 16:00 цагуудад Л.Ванганы нэрэмжит Хөгжимт Жүжгийн Театрт Наро Банчэн гэгээнтэн “Хүний үнэт зүйл ба түүнийг хэрхэн олохуй” сэдэвт лекцийг иргэдэд зориулан унших юм байна.

Дашрамд дуулгахад, Ар халхын 88 шидтэй Наро Банчэн хувилгааны VII дүр 2014 оны аравдугаар сарын есны өдөр тодорч, Дээрхийн гэгээн XIV Далай лам Данзанжамцаас батламжилж Наро Банчэн Данзанлхүндүв гэгээнтнийг 2015 онд Сэнтийд нь залсан ажээ. 

Холбоотой мэдээ