Говь-Алтай аймгийн Засаг даргаар В.Рэнцэндоржийг томиллоо

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2019-06-17 23:36:54

Говь-Алтай / МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар аймгийн Засаг даргыг өөрчлөх шийдвэрийн дагуу тус аймгийн Засаг даргаар В.Рэнцэндоржийг томиллоо.                               

Зургаадугаар сарын 17-нд болсон Засаг даргын ажил хүлээлцэх үйл ажиллагаанд тус аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргал, Засаг даргын орлогч Ж.Ганбат, ЗДТГ-ын дарга Ч.Бат-Эрдэнэ, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид байлцлаа.

Говь-Алтай аймгийн Засаг даргаар 2016-2019 онд ажилласан С.Гансэлэм “Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй” тул төр, түмнээ хүндэтгэж буйгаа илэрхийлээд тамга, тэмдгийг хүлээлгэн өгч шинэхэн Засаг даргад ажлын амжилт хүссэн юм. Мөн үеэр тэд орон нутгийнхаа хөгжил дэвшил, ард иргэдийн төлөө үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болон тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцов.

Холбоотой мэдээ