К.Гоныг дэмжихийг Д.Трампт уриалжээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2019-06-17 13:25:57

ЛОНДОН. /BBC/. Nissan” компанийн тэргүүн асан Карлос Гоны гэргий Кароле Гон нөхөртөө дэмжлэг үзүүлэхийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампт уриалсан байна.


К.Гон өнгөрсөн оны 11 дүгээр сард Токио хотод баривчлагдсан бөгөөд түүнийг “Nissan Renault” холбоонд албан тушаал хаших хугацаандаа санхүүгийн хууль тогтоомжийг зөрчсөн хэмээн буруутгасан юм. Nissan” компанийн тэргүүн асныг өнгөрсөн гуравдугаар сард батлан даалтаар сулласан боловч өнгөрсөн дөрөвдүгээр сард өөр хэрэгт холбогдуулан дахин баривчилсан билээ.


Хатагтай Гон сэтгүүлчдэд мэдээлэхдээ, баривчлагдсанаас нь хойш нөхөртэйгээ огт уулзаж чадаагүй хэмээгээд, түүний эрүүл мэндэд ихээхэн санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна.

Холбоотой мэдээ