Өнгөрсөн 7 хоногт 3.1 сая хувьцаа арилжив

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-06-17 16:08:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн долоо хоногт үнэт цаасны таван удаагийн арилжаа явагдаж, нийт 19.226.271.431.82 төгрөгийн арилжаа хийв.

Хувьцааны анхдагч зах зээлийн арилжаагаар "Инвескор ББСБ" ХК-ийн нийт 10.7 сая ширхэг хувьцааг 18.586.497.300.00 төгрөгөөр арилжив. 

Анхдагч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

Симбол

Компанийн нэр

 Тоо ширхэг 

 Үнийн дүн 

1

INVC

“Инвескор капитал ҮЦК” ХХК

           9,822,543

         17,087,865,300

2

TDB

"Ти Ди Би Капитал ҮЦК" ХХК

               615,492

               984,787,200

3

BDSC

"БиДиСек ҮЦК" ХК

                 83,952

               134,323,200

4

GLMT

"Голомт капитал ҮЦК" ХХК

                 68,473

               109,556,800

5

STIN

"Стандарт инвестмент ҮЦК" ХХК

                 62,501

               100,001,600

Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар нийт 52 компанийн 3.1 сая ширхэг хувьцаа 639.774.131.82 төгрөгөөр арилжааллаа.

Идэвхтэй арилжсан хувьцаа:

Симбол

Үнэт цаасны нэр

Ширхэг

Үнийн дүн

1

INV

Инвескор ББСБ

92,369

159,835,337

2

MBW

Монгол Базальт ХК

268,942

77,678,431

3

APU

АПУ ХК

115,723

65,157,534

4

MFC

Монос Хүнс ХК

831,936

59,532,210

5

LEND

ЛэндМН ББСБ ХК

968,712

57,849,604

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

Симбол

Компанийн нэр

 Тоо ширхэг 

 Үнийн дүн 

1

TDB

Ти Ди Би Капитал ХХК

11,828,723.00

19,701,531,302.58

2

INVC

Инвескор капитал ҮЦК

9,902,358.00

17,226,214,750.00

3

GAUL

Гаүли ХХК

1,067,892.00

274,632,658.70

4

BDSC

БиДиСек ХК

387,715.00

261,316,646.34

5

GLMT

Голомт Капитал ХХК

1,146,685.00

239,834,521.13

Жич: Авсан, зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.


Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын үнэ цаас  арилжаагүй байна. Харин өнөөдөр Хөрөнгийн биржид I, II, III ангиллын 27 ХК-ийн 185.3 сая төгрөгийн үнийн дүн бүхий 1.8 сая ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 7 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 12 компанийн хувьцааны ханш буурсан бол гурван компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.

Энэ өдөр "БиДиСек" болон  "Дархан Зочид Буудал" ХК ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мик Холдинг" болон "Жуулчин Дюти Фрий" ХК-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.1 хувиар буурч, 19669.45 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2.440.689.883.838.06 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

Холбоотой мэдээ