Замын-Үүдийн гаалийн хороо байсныг илтгэх дөрвөлжин чулуун хөшөө

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2019-06-17 16:56:00

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Дөрвөлж багийн нутагт цементэн суурь дээр босгосон дөрвөлжин чулуун хөшөө буй.

Арбулагийн хилийн заставаас дотогшоо 10-аад км зайтай энэ газарт 1923 онд Замын-Үүдийн гаалийн хороог анх байгуулж байжээ.

Энд томоохон суурин газар байсныг илтгэх шавар барилга, хашаа хорооны туурь одоо ч байдаг. Монгол Улсад гаалийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойгоор Замын-Үүд дэх гаалийн газрын хамт олноос дээрх хөшөөг босгосон байна.

Дашрамд дурдахад, 1912 оны зуны тэргүүн сарын шинийн найманд Богд хааны зарлигаар “Гаалийн хэргийг эрхлэн шийтгэгч яам”- ыг байгуулж байжээ.



Холбоотой мэдээ