Даланзадгадад мах боловсруулах үйлдвэр барьж байна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2019-06-19 23:44:19

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт мах боловсруулах үйлдвэр барьж байна. Аймгийн төв Даланзадгад сумын шинэ суурьшлын бүсэд уг байгууламжийг байгуулж байгаа бөгөөд 3,8 тэрбум төгрөгийн өртөг зарцуулах аж.

Уг төсвөөс 900 гаруй сая төгрөгийн санхүүжилтыг “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гаас гаргаж байгаа юм. Мах боловсруулах үйлдвэр нь мал нядлах, толгой шийр, гэдэс ялгах, сэврээх, хөлдөөх, гэсгээх, хөргүүр бүхий зориулалтын өрөө тасалгаатай. Мөн бууз, банш, хиам үйлдвэрлэж худалдан борлуулах юм. Хөргүүр нь 250 тонн мах нөөцлөх чадамжтай, нэг өдөрт 50 бод, 150 бог мал нядлах хүчин чадалтай юм байна. Тус үйлдвэрийг байгуулснаар малчдын мал, махыг худалдан авах, махны үнийг тогтвортой байлгахын зэрэгцээ цаашид махны экспорт хийх аж.

Холбоотой мэдээ