Цэрэгжсэн байгууллагын алба хаагчид сагсан бөмбөгийн аваргаа шалгарууллаа

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2019-06-24 13:52:22

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газраас төрийн болон цэрэгжсэн байгууллагын алба хаагчдын дунд "Сагсан бөмбөг"-ийн тэмцээнийг энэ сарын 20-ны өдөр зохион байгууллаа.

Тэмцээнд нийт 12 багийн тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан өрсөлдөж, аваргаа шалгаруулсан юм. Тэмцээний тэргүүн байрыг Цагдаагийн газрын "Шонхор" баг, дэд байрыг Онцгой байдлын газрын "Fire gods" баг, гутгаар байрыг БОЭТ-ийн баг тамирчид тус тус эзэлж, медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал гардан авлаа. Шилдэг тоглогчоор Т.Эрдэнэ-Очир, Д.Дуламсүрэн нар шалгарчээ.

Аймгийн Цагдаагийн газрын түүхт 80 жилийн ой энэ жил тохиож буй бөгөөд энэ хүрээнд урлаг, спортын олон төрөлт үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Холбоотой мэдээ