Коста-Рикад ижил хүйстнүүдийн баярын жагсаал болжээ

Дэлхийд | Нийгэм
nyamdavaa@montsame.gov.mn
2019-06-24 12:05:32

САН-ХОСЕ. /REUTERS/. Ирэх оноос эхлэн Коста-Рикад ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрөх болсонтой холбогдуулан тус улсын нийслэл Сан-Хосе хотод ижил хүйстнүүд анх удаа баярын жагсаал хийжээ.


Ням гарагт болсон уг жагсаалд хэдэн арван мянган иргэн оролцсон байна.


Өнгөрсөн оны наймдугаар сард Коста-Рика улсын шүүх ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хууль ёсны болгох эсэхээр санал хурааж, баталснаар тус улс ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн Төв Америкийн анхны консерватив орон болж байна.

Холбоотой мэдээ