Б.Жонсоныг тойрсон дуулиан шуугиан чансааг нь унагаажээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-24 11:31:43

ЛОНДОН. /The Mail on Sunday/. Их Британийн Ерөнхий сайдын албан тушаалын төлөө өрсөлдөгч Борис Жонсоны гэр бүлийн маргаантай холбоотой дуулиан шуугианууд түүний чансааг унагаажээ.


Борис Жонсоны нэр хүнд сүүлийн хоёр хоногийн хугацаанд эрс буурсныг хэвлэлүүд онцолсон байна. Өнгөрсөн пүрэв гарагт буюу Б.Жонсоныг тойрсон дуулиан шуугиан дэгдэхээс өмнө явуулсан санал асуулгын дүнд Б.Жонсон өрсөлдөгчөөсөө 27 хувиар илүү байжээ. Гэсэн хэдий ч өнгөрсөн бямба гарагт явуулсан санал асуулгаар Б.Жонсоны чансаа 2.5 дахин буурч 11 болтлоо доошилсон байна.  


Гэсэн хэдий ч энэхүү санал асуулгыг сонгогчдын дунд ерөнхийд нь явуулсан бөгөөд ач холбогдлын хувьд бага болохыг  “The Mail on Sunday” цохон тэмдэглэв. 

Холбоотой мэдээ