Оросыг буруутгасан дүрс бичлэгт одууд үг хэлжээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-24 12:25:54

МОСКВА. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэж Оросыг буруутгасантай холбогдуулан АНУ-ын нэрт жүжигчин Роберт Де Ниро, зохиолч Стивен Кинг, найруулагч Роб Райнер болон бусад алдартан дүрс бичлэгээр санал бодлоо илэрхийлжээ. Дүрс бичлэгийг “Now This” цахим хуудаст байршуулсан байна.


“2016 онд Оросын Засгийн газар бидний ардчилалд халдсан” хэмээн Роберт Де Ниро мэдэгджээ. Түүнчлэн цахим хаягийг хакердан нэвтрэн орох, нийгмийн сүлжээнүүдэд хуурамч мэдээлэл түгээх явдалд Орос холбоотой хэмээн мэдэгдэж, Оросын эрх баригчид Д.Трампын сонгуулийн кампанит ажлын төлөөлөгчидтэй олон удаа харилцаа холбоо тогтоосон гэж ярьсан байна. Д.Трампыг Ерөнхийлөгч болоход нь туслахын тулд Орос улс асар том нууц ажиллагааг өрнүүлсэн хэмээн мөн бичлэгт дурджээ. 

АНУ-ын тусгай прокурор Роберт Мюллерын эцсийн тайланг АНУ-ын Хууль зүйн яам өнгөрсөн 4 дүгээр сарын 18-н нийтэлсэн юм. Трампын сонгуулийн штаб болон ОХУ-ын эрх баригчид ямар нэг байдлаар хуйвалдаагүй гэдэг дүгнэлтийг тэрбээр гаргасан. Сонгуулийн кампанит ажлын үеэр ОХУ-ын албаны хүмүүстэй ямар нэгэн байдлаар хууль бус харилцаа холбоо тогтоосон гэх сэжгийг АНУ-ын Ерөнхийлөгч болон түүний туслахууд нэг бус удаа няцааж байсан юм. Сонгуулийн явцад нөлөөлөхийг завдсан гэх мэдэгдлийг Оросын эрх баригчид ч мөн хэд хэдэн удаа няцаасан билээ.

 

Холбоотой мэдээ