Уул уурхайн салбарын баруун бүсийн нээлттэй хаалганы өдөрлөг Ховд аймагт болно

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-06-24 14:00:19

Ховд /МОНЦАМЭ/. “Уул уурхайн салбарын баруун бүсийн нээлттэй хаалганы өдөрлөг” зургаадугаар сарын 26-ны өдөр Ховд аймагт болно.

Монгол орны хөгжлийн тулгуур багана болох уул уурхайн салбарын үйл ажиллагаа, хөгжилд тэмүүлсэн бодлого, зорилтыг иргэд, олон нийтэд сурталчлан танилцуулах зорилготой тус өдөрлөгийг УУХҮЯ-ны санаачилгаар Ховд аймгийн төв талбайд анх удаа зохион байгуулах юм.

Энэхүү өдөрлөгт уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, ханган нийлүүлэгч байгууллага, байгаль орчны нөхөн сэргээлтийн компани болон иргэд хөдөлмөрчид оролцоно.

Энэ үеэр "Эрдэнэс таван толгой" ХК-ийн зүгээс 1072 хувьцааны талаар лавлагаа мэдээлэл хийж, бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх юм. Мөн иргэдийн дунд танин мэдэхүйн уралдаан, цэнгээнт АХА тэмцээн зохион байгуулах аж.

Уул уурхайн салбарын баруун бүсийн нээлттэй хаалганы өдөрлөгийн үйл ажиллагааг УУХҮЯ-наас гадна БОАЖЯ, Ашигт малтмал газрын тосны газар, Ховд аймгийн ЗДТГ зэрэг байгууллага дэмжин ажиллана.
 

Холбоотой мэдээ