Хөлбөмбөгийн холбоо хүмүүнлэг үйлст дасгалжуулагчдыг бэлтгэнэ

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-06-24 14:19:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/ хөдөлгөөний саажилттай тамирчдыг бэлтгэх дасгалжуулагч нарт зориулан анх удаа сургалт явуулах гэж байна.


МХБХ, Хөдөлгөөний саажилттай хөлбөмбөгийн олон улсын холбоо /ХСХОУХ/-той хамтран “Хөдөлгөөний саажилттай хөлбөмбөгийн дасгалжуулагчдад зориулсан анхны сургалт”-ыг зохион байгуулахаар болжээ. Тус сургалт нь МХБХ-ны нийгмийн хариуцлагын бодлогод тусгасан үндсэн дөрвөн чиглэлийн ажлын нэг юм.


ХСХОУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Сэм Тернер, Голландын дасгалжуулагч Марсел Гийцман нар уг сургалтыг зохион явуулна. Хөдөлгөөний саажилт нь оюун ухаан нь эрүүл саруул хүмүүс бөгөөд нийгэмд өөрийн хувь нэмрээ оруулах бүрэн боломжтой.


Иймд Монгол Улсын нийгмийн сайн сайхны төлөө МХБХ-той хамтран ажиллах хүсэлтэй дасгалжуулагчдыг энэхүү сургалтад суралцахыг уриалж байна. Сургалт МХБХ-ны байранд 2019 оны зургадугаар сарын 26-28-нд болно.

Холбоотой мэдээ