Нисэх онгоцны буудалд халдсаны улмаас нэг хүн амиа алджээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-24 14:31:22

МОСКВА. /TASS/. Саудын Арабын хил орчмын Абха хотын нисэх онгоцны буудалд өнгөрсөн ням гарагт халдлага болсны улмаас 1 хүн амиа алдаж, 21 хүн шархаджээ.


Al Arabiya” телевизийн мэдээлснээр, Абха хотын нисэх онгоцны буудлын дэргэдэх автомашины зогсоолд болсон дэлбэрэлтийн улмаас Сирийн нэг иргэн амиа алдсан байна. Түүнчлэн "Ансар Аллах" хөдөлгөөний босогчдын /хуситууд/ Йеменээс хөөргөсөн дрон нисэх онгоцны буудалд цохилт өгөх үеэр өөр 21 хүн шархадсан байна.


Саудын Арабын нутаг дэвсгэрт байрладаг хоёр нисэх онгоцны буудалд цохилт өгөхөө хуситууд хэдхэн хормын өмнө мэдэгджээ. Нисэх онгоцны буудлуудад дрон ашиглан халдах талаарх мэдэгдэлд Саудын Арабын эрх баригчид тайлбар өгөөгүй байна.


Йемений зэвсэгт хуситуудын бүлэглэл болон Засгийн газрын цэргүүдийн хооронд өрнөж буй мөргөлдөөн 2014 оны наймдугаар сараас эхэлсэн юм. Йемений хууль ёсны засаг захиргааны эрх мэдлийг сэргээхийн тулд Саудын Араб тэргүүтэй холбоотны хүчин тус улсад дэгдсэн иргэний дайнд 2015 оны гуравдугаар сараас хойш хөндлөнгөөс оролцож байгаа билээ.

Холбоотой мэдээ