“Walmart” хулгайг илрүүлдэг хиймэл оюун ухаан ашиглаж байна

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2019-06-24 14:32:31

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын “Walmart” сүлжээ дэлгүүр хулгайч нарыг илрүүлэхийн тулд гэрэл зураг таньдаг камеруудыг ашиглаж байгаа гэдгээ албан ёсоор мэдээлжээ.


Тэдгээр камер нь кассанд эсвэл өөрсдөө бичүүлэх машинд бүртгэгдээгүй бараа бүтээгдэхүүнүүдийг таних чадвартай ажээ. “Walmart” компаниас “Business Insider” цахим хуудсанд мэдээлснээр, уг технологийг 1000 гаруй дэлгүүртээ суурилуулсан байна.


Walmart” сүлжээ дэлгүүрүүдэд ашиглаж буй “Уншуулаагүй бүтээгдэхүүнийг таних” системд Ирландын “Everseen” компанийн нийлүүлсэн технологийг ашиглаж байгаа ажээ.


Камерууд бараа бүтээгдэхүүнийг хүмүүсээс илүү таньдаг бөгөөд хэрэв кассанд уншуулаагүй бүтээгдэхүүнийг илрүүлсэн тохиолдолд дэлгүүрийн ажилтанд мэдэгддэг байна. Шинэ технологийг суурилуулснаас хойш бараа бүтээгдэхүүн алга болох, хулгайд алдагдах явдал ихээхэн багасжээ. 

Холбоотой мэдээ