АНУ-ын хориг арга хэмжээний нөлөөг бууруулах механизм бий болгоно

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-24 15:54:45

МОСКВА. /TASS/. АНУ-аас авсан хориг арга хэмжээний нөлөөг бууруулах санхүүгийн механизм бий болгохоор бид хэд хэдэн улстай, тэр дундаа ОХУ-тай яриа хэлэлцээ хийж байгаа гэж Ираны Гадаад хэргийн сайд Жавад Зариф мэдэгджээ.


“Мөн бид валютын асуудлаар Турк, Орос, Хятад, Азербайжан, Энэтхэг болон бусад хэд хэдэн улстай яриа хэлэлцээ хийж байгаа” хэмээн тэрбээр ярьжээ. Энэ асуудлаар зарим улстай хэдийнээ гэрээ байгуулсан тухайгаа Ж.Зариф дурдсан байна.


Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх яриа хэлэлцээг эхлүүлэхийг эрх баригчид зөвшөөрөхөөс нааш Иранд үзүүлэх шахалтыг нэмэгдүүлсээр байх болно гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео өнгөрсөн бямба гарагт мэдэгджээ. Ираны эсрэг хориг арга хэмжээг чангаруулахаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд мөн өмнө нь мэдэгдсэн юм. 

Холбоотой мэдээ