Гүржийн эрх баригчид жагсагчдад буулт хийжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-06-24 17:02:08

Тбилиси. /Lenta/. Гүржийн эрх баригчид 2020 оны парламентын сонгуулийг пропорционал тогтолцоогоор явуулах шийдвэр гаргасан тухай тус улсын эрх баригч “Гүржийн мөрөөдөл” намын дарга Бизина Иванишвили мэдэгджээ.


Улс төрийн томоохон хэмжээний шинэчлэл хийх санаачилгыг “Гүржийн мөрөөдөл” нам дэмжиж байна гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна. Харин тус улсын Ерөнхий сайд Мамука Бахтахе энэ шийдвэрийг байж болшгүй зүйл гэж мэдэгджээ.  


Гүржид одоо мөрдөгдөж буй хууль тогтоомжид заасны дагуу 2020 оны сонууль өмнөх сонгуулиудын адил холимог тогтоолцоогоор болох ёстой юм.


Гүржийн сөрөг хүчнийхэн парламентын дарга Ираклия Кобахизе болон Дотоод хэргийн сайд Георгия Гахарииг огцруулах, эсэргүүцлийн ажиллагааны үеэр баривчилсан хүмүүсийг суллах, парламентын ээлжит бус сонгуулах явуулах асуудлаар Засгийн газартай хэлэлцээ хийх гэсэн гурван үндсэн шаардлагыг тус улсын эрх баригчдад зургадугаар сарын 22-нд тавьсан байна. 


Гүржийн нийслэл Тбилиси хотод энэ сарын 20-нд олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа болж, улмаар жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн болсон юм. Эмх замбараагүй байдлын үеэр 240 хүн гэмтжээ. Эсэргүүцлийн ажиллагаа өрнөх болсны шалтгаан нь Оросын Төрийн думын гишүүн Сергей Гаврилов болон бусад төлөөлөгчид Олон улсын үнэн алдартны шашинтны ассамблейн 26 дугаар Ерөнхий хуралд оролцсонтой холбоотой. Оросын төлөөлөгчдийн тэргүүн Сергей Гаврилов Гүржийн парламентын даргын суудалд сууж, хурлыг нээсэн нь сөрөг хүчнийхний эгдүүцлийг төрүүлсэн байна. Тэд парламентын даргын суудалд Оросын төлөөлөгчийг суулгасан нь Гүржийг доромжилсон үйлдэл гэж үзжээ.


Холбоотой мэдээ