Өмнөговьд цахилгаан эрчим хүч хязгаарлана

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2019-07-16 12:18:55

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт зарим чиглэлд цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийхээр болсноо мэдэгдлээ.

“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Говийн бүсийн салбараас 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Тавантолгой-Даланзадгад чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамд засварын ажил хийхээр болсон байна. Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн ерөнхий инженер Т.Гантөмөр хэлэхдээ, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Говийн бүсийн салбараас манайх руу өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Тавантолгой - Даланзадгад чиглэлийн 110кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/35/10кВ-ын Даланзадгад дэд станцад засварын хийх захиалга ирүүлсэн" гэлээ. 

Тиймээс энэ сарын 17, 18, 19-ний өдрийн 08.00 цагаас 21.00 цагийн хооронд Даланзадгад, Ханхонгор, Хүрмэн, Баяндалай, Номгон, Булган сумын хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийх юм байна. Иймээс иргэд аж ахуй нэгжүүд нийт хэрэглэгчдээ цахилгааны хэрэглээндээ зохицуулалт хийн, нөөц үүсгүүрийн бэлэн байдлыг хангахыг анхаарууллаа.

Холбоотой мэдээ