Иргэд өөрсдийн хүчээр ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2019-07-02 22:37:57

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Ногоон байгууламжийг бий болгох ажлыг төр дангаараа гүйцэтгэхэд хүндрэлтэй. Учир нь үүнд иргэдийн оролцоо, дэмжлэг маш чухал. Үүний нэгэн тод жишээг Баруун-Урт сумын иргэн Ц.Мөнхбаяр харуулж байна. Түүний хувьд 2011 онд өөрийн хоёр сая төгрөгөөр энэхүү талбайг моджуулах ажлыг эхлүүлжээ.  

1945 оны чөлөөлөх дайнд Сүхбаатар аймгаас оролцсон ахмад дайчдын гэгээнд дурсгалд зориулсан хөшөө бүхий 340 м.кв уг талбайд өдгөө нарс, улиас, хайлаас, гацуур зэрэг 300 орчим мод бий. Модны усалгаа арчилгааг хувь хүмүүс хийдэг байна.

Өөрийн ажиллаж, амьдарч байгаа орчноо тохьтой, өнгө үзэмжтэй болгохын тулд хүн өөрөө л хөдөлмөрлөх ёстой. Юм болгонд төр хийх ёстой гээд хараад сууж болохгүй. Ялангуяа ногоон байгууламжийн ажил бол маш их хөдөлмөр, хичээл зүтгэл шаарддаг. Хэдийгээр жил бүр энэ ажилд тодорхой хөрөнгө мөнгө төсөвлөн хийдэг ч үр дүн бага. Хийснийг устгаж үгүй хийх тохиолдол их ажиглагддаг. Ингэхлээр л нөгөө хөрөнгө мөнгө салхинд хийсч байна гэсэн үг. Хүн өөрөө өөрийнхөө тарьж ургуулсан модоо хэзээ ч үгүй хийдэггүй. Улам л гоё сайхан болохыг нь хүлээж арчилж торддог. Уг нь хүн бүр хэсэгхэн газар ч гэсэн мод тарьуж түүнийгээ ургуулж чадвал аймаг орон нутаг аяндаа ногоон байгууламжтай болно гэж иргэн Ц.Мөнхбаяр ярилаа. 

Холбоотой мэдээ