Аяны хүрээнд 4000 орчим өрхөд нөлөөллийн ажил зохион байгуулав

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2019-07-05 18:39:44

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймагт хэрэгжиж буй “Цэвэр орчин-Эрүүл Алтай” аяны хүрээнд тус аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, БОАЖГ,  Хүйсийн говь цэцэг нуурын сав газрын захиргаа, Мэргэжлийн хяналтын газар хамтран сумдын айл өрх, албан байгууллагын орчны эрүүл ахуйг үнэлэх, нүхэн жорлон, бохирын цооног, хогийн савны суурь судалгаа хийж 900 гаруй хүнд мэдээлэл, 3600 өрхөд нөлөөллийн ажил зохион байгууллаа.

Уг аян НҮБ-ын Хүүхдийн сангийн сахүүжилтээр иргэдийн оролцоотой орчны бохирдлоос шалтгаалсан халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх зорилгоор хэрэгжиж буй юм. 

Аяны хүрээнд орчны бохирдлыг бууруулсан жишиг сумтай болох, сум бүр хоёроос доошгүй жишиг гудамжтай болох, стандартын болон сайжруулсан нүхэн жорлон, бохирын цооног, хогийн савтай айл өрх, албан байгууллагуудын тоог нэмэгдүүлэх үндсэн зорилтуудыг дэвшүүлжээ.


Холбоотой мэдээ