Төрийн одон медалиар 80 гаруй хүн энгэрээ мялаав

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2019-07-09 09:57:09

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шагнан урамшууллаа.

Тодруулбал, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 21, Алтан гадас одонгоор 34, Хөдөлмөрийн хүндэт медалиар 29, Цэргийн гавьяаны одонгоор нэг хүн тус тус энгэрээ мялаагаад байна. Мөн Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн нэрэмжит Төрийн шилдэг түшээ цол тэмдгээр 3, Ардчилсан үндсэн хууль тогтоогч тэмдгээр 2, МУЗГ-ын Тэргүүний ажилтан тэмдгээр 3 хүнийг шагнан урамшуулсан юм.

Аймгийн Засаг даргын захирамжаар "Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын элсэлтийн ерөнхий шалгалт, улсын төрөлжсөн олимпиадын амжилтыг харгалзан урамшуулал олгох журам"-ыг батлан хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ жил ЭЕШ-д 800 оноо авсан 5 сурагчийг 1.000.000 төгрөг, улсын төрөлжсөн олимпиадад амжилттай оролцож хүрэл медаль хүртсэн 1 сурагчид 1.500.000 төгрөгийн урамшуулал олгохоор "Батламж"-ийг гардууллаа.

Холбоотой мэдээ