Д.Лхагваням Монгол Улсын Гавьяат багш цол хүртлээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2019-07-09 22:14:30

Булган /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монголын Улсын Гавьяат багш цолоор Булган аймгийн ахмад багш Дашдэлгэрийн Лхагванямыг шагнасныг аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат гардууллаа.         

Шинэхэн гавьяат багш Д.Лхагваням боловсролын салбарт 40-өөд жил хөдөлмөрлөсөн бөгөөд багш, хичээлийн эрхлэгч, захирлаар үр бүтээлтэй ажиллаж байсан юм. Түүнийг захирлаар ажиллаж байхад Чин ван Ханддоржийн нэрэмжит “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль “Улсын тэргүүний сургууль” болж байсан билээ. Тус сургуулийн 50 жилийн ойг ирэх 9 дүгээр сард тэмдэглэх юм.

Холбоотой мэдээ