Булган аймгийн дээд шагналыг хоёр хүнд олголоо

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2019-07-09 22:30:40

Булган /МОНЦАМЭТулгар төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойг тохиолдуулан Булган аймгийн ИТХ аймгийн дээд шагнал болох Ардын хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит шагналыг ахмад багш Б.Бадрах, аймгийн Засаг даргын орлогч О.Гантулга нарт олголоо.         

Ахмад багш Б.Бадрах улсад 50 гаруй жил ажиллахдаа 44 жилд нь боловсролын салбарт багш, хичээлийн эрхлэгч, захирлын алба хашжээ. Физик, математикийн хичээлээр сурагчдын сэтгэн бодох чадвар, өөрийгөө хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсны дээр түүний шавь нараас 50 гаруй хүн гавьяат цол хүртсэн аж.

О.Гантулгын газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, хүнс, хөдөө аж ахуйн салбарт шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх, хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд оруулж байгаа хувь нэмрийг үнэлэн аймгийн дээд шагнал хүртээсэн байна.

Холбоотой мэдээ