Тогтвортой хөгжилд залуучууд дуу хоолойгоо нэмэрлэж байна

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-07-09 22:20:04

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-аас Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран “Тогтвортой хөгжилд залуучуудын оролцоо” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр Улаангом хотноо зохион байгуулж байна. 

Уг уулзалтаар аймаг орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлтөд залуучуудын саналыг авах, тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг сонсохдуу хоолойг нь шийдвэр гаргагчдад хүргэх зорилгыг агуулж байгаа аж. Уулзалтад аймгийн 19 сумын Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн тэргүүн, сумын Засаг даргаар ахлуулсан залуучуудын төлөөлөл оролцож байна. Улаангом сумын Өргөн ширэг хэмээх газарт болж байгаа энэхүү үйл ажиллагаа маргааш  үргэлжилнэ.

Холбоотой мэдээ