Мал нядлах үйл ажиллагааг түр зогсоов

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-07-14 23:14:08

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн МХГ-аас Мөрөн суманд мал нядлах, мах боловсруулах Хөвсгөл мах маркет, Дуут улаан, Уудам хангай, Лидер хүнс, Баян шувуут зэрэг компанид хяналт шалгалт хийсэн байна.

Хяналт шалгалтын үеэр Уудам хангай компани зарим дайвар бүтээгдэхүүнийг хаягдлын цэгт хаяж, үйлдвэрт тавигдах хаягдлын шаардлагыг биелүүлээгүй байгаа учир үйлдвэрийн мал нядлах үйл ажиллагааг түр зогсоожээ.  

Мөн мал нядлах мах боловсруулах үйлдвэрийн зумлах тоног төхөөрөмжийн ажиллах аюулгүй үйл ажиллагаа ерөнхий шаардлага MNS 4930:2000 стандартыг зөрчсөн учир зумлагааны тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг түр зогсоосон байна. Энэ үеэр Дуут улаан, Лидер хүнс, Баян шувуут компанийн махны үйлдвэрийн үйл ажиллагаа эхлээгүй байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний бичиг баримтууд бүрдээгүй байгаа ажээ.

 

 

Холбоотой мэдээ