Хөвсгөлийн наадмаар 7 харваач мэргэн цол хүртлээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-07-14 22:43:06

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн баяр наадмын Шагайн харвааны тэмцээнд 11 багийн 110 гаруй харваач цэц мэргэнээ сорин өрсөлдсөнөөс 7 харваач шинээр мэргэн цол хүртсэн байна.

Тэмцээний багийн төрөлд Бүрэнтогтох сумын уугуул аймгийн гоц мэргэн З.Баттогтох ахлагчтай Өндөр Жаргалант баг тэргүүлж, Онцгой байдлын газрын Б.Ганзориг ахлагчтай Онцгой баг дэд байрт, Бүрэнтогтох сумын Б.Сүхбаяр ахлагчтай Ихэр хайрхан баг гуравт шалгарчээ. Харин хувийн цуваа харваанд Түнэл сумын уугуул Монгол Улсын хүндэт харваач Б.Болдсүх 7 дахь удаагаа тэргүүлж дэд байрт С.Хөвсгөлдалай шалгарсан байна. 

Холбоотой мэдээ