"Бүгийн цав"-аас эртний амьтдын чулуужсан яс одоо ч олддог

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2019-07-15 22:52:32

Баянхонгор /МОНЦАМЭ/. Бүгийн цавын хоолойд зочлох үед өөр гараг ертөнцөд хөл тавьсан мэт сэтгэгдэл төрж, одоогоос 150 гаруй сая жилийн тэртээх амьдрал төсөөлөгддөг.

Тэнд ертөнцийн гайхамшиг хэмээгдэх 50-80 тонн жинтэй, 20 шахам метр урт, 3-4 метр өндөр аварга гүрвэлүүдийн чулуужиж хоцорсон яс, дун хясаа зэрэг цэнгэг усны амьтдын чулуужсан яс, шавар хэрмэн цавууд бий. Тус газар нь эртний далайн ёроолыг илтгэн харуулах тус байдлыг ажваас Монголын говь нутаг нь 200-100 сая жилийн тэртээ гадагшаа урсгалгүй цэнгэг усны ай сав газар байсан болов уу гэх сэтгэгдэл эрхгүй төрдөг билээ. 

Дэлхийн Геннисийн номд дэлхийн хамгийн урт сарвуут амьтан бол Цэрдийн галавын үед Монголын говьд амьдарч байсан Теризинозавр хэмээн бүртгэжээ. Түүний сарвууны урт 91.4 сантиметр. Энэ аварга амьтан болон далайн амьтдын чулуужсан яс Бүгийн цавын хоолой, мөн Шинэжинст сумын Ногоон цав, Богд сумын Орог нуурын орчим, Ам гол, Луу яст зэрэг газруудад олджээ.  

/Газар: Баянговь сум, Баянхонгор аймаг, Улаанбаатар хотоос 746км, Баянхонгор аймгийн төвөөс 236км/

Холбоотой мэдээ