Жюү жицүгийн Азийн аваргын тэмцээн маргааш манай улсад эхэлнэ

Монголын мэдээ | Спорт
192@montsame.mn
2019-07-16 18:28:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жюү жицүгийн насанд хүрэгчдийн дөрөв дэх удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 17-21-нд Улаанбаатарт болно.


“Бөхийн өргөө”-нд болох дээрх тэмцээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээр дор зохион байгуулах “Азийн хүүхдүүд 2020” наадмын Test Event өсвөр үеийн тивийн аварга шалгаруулах тэмцээнийг мөн зохион байгуулах болжээ.

Монголын Жюү жицүгийн холбооноос өөрийн эх орондоо анх удаа хүлээн авч зохион байгуулж буй тэмцээнд АНЭУ, Афганистан, Бахрайн, Йордан, БНСУ, Япон, Казахстан, Тайланд, Тайвань, Филиппин зэрэг 24 орны 400 гаруй тамирчин оролцохоор мэдүүлэг өгсөн байна.

Тмцээнийг 13 орны 19 шүүгч шүүх бөгөөд манай улсаас гурван шүүгч багтжээ. 



Жюү жицүгийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Ne Waza, Fighting Jiu Jitsu, Contact Jiu Jitsu, Duo System гэсэн дөрвөн төрлөөр болно. Ne Waza, Fighting Jiu Jitsu, Contact Jiu Jitsu гэсэн гурван төрөлд эрэгтэй 56, 62, 69, 77, 85, -94, +94 кг, эмэгтэй 45, 48, 52, 57, 63, -70, +70 кг-ийн жингүүдэд өрсөлдөх юм. Duo System-ийн төрөлд өрсөлдөөн жингүй ангиллаар медалийн эздээ тодруулна.

  • 07.17- 20-нд насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ
  • 07.20- 21-нд өсвөрийн тамирчлын тест эвент тэмцээн тус тус болно.
Холбоотой мэдээ