"Жуулчин дюти фрий" болон "Гермес центр"-ийн хувьцааны ханш өндөр өсөлттэй байв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-07-16 18:34:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн бирж өнөөдөр I, II, III ангиллын 22 ХК-ийн 161.939 ширхэг хувьцааг 60.7 сая төгрөгөөр арилжив. 


Энэ өдөр
6 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Жуулчин дюти фрий" болон "Гермес центр" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Бөхөг" болон "Инвескор ББСБ" ХК-ийн  хувьцаа уналттай байлаа.

 

"TOP 20" индекс 0.31 хувиар буурч, 20654.56 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2.579.887.040.627.69 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

 

Холбоотой мэдээ